Палестин, Израил яриа хэлцэл хийхийг дэмжихийг уриалжээ
2022-10-29 14:45:09
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 28-нд дундад дорнодын Палестины асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах үер Палестин, Израил зөвшилцлөөр дахин хамтын ажиллагааны хамгийн сайн боломжийг эрэлхийлж, улмаар хамтын аюулгүйг баталгаажуулахыг дэмжихийг БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалжээ.

Мөн өдөр, Дундад дорнодын энхийн үйл явцын ажил хариуцсан НҮБ-ын тусгай зохицуулагч Тор Веннесланд хэлэлцүүлэг дээр хэлэхдээ, сүүлийн үе Палестин, Израилын нөхцөл байдал гаарах төлөв ажиглагдаж, мөргөлдөөний улмаас олон хүн эндэж бэртээд байна. Тиймээс бодит арга хэмжээ авч, өнөөгийн хүндхэн нөхцөл байдлаас гарахыг Палестин, Израилд уриалж байна гэжээ.

БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан: Палестин, Израилын өнөөгийн нөхцөл байдал нь хамтын аюулгүй байдлын чухал болохыг дахин харуулж байна. Сүүлийн үе Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийн аюулгүй байдал маш их донсолгоотой байна. Израилын арми Иордан голын баруун эрэгт нэгжлэг хийсний улмаар Палестины их олон хүнийг алж шархдуулсан, мөн Израил иргэд ч дайралтад өртөн нас барж байна. Хүчирхийл түгшүүр, өшөө хорслыг улам нэмэгдүүлж, нөхцөл байдлыг улам гааруулж байгаа нь хяналтаа хальж мэдэх юм. Үүнд Хятадын тал санаа зовж байна. Израил, Палестин бол мөнхийн хөрш болохоор аюулгүйн хувьд харилцан түшилцэхээс өөр аргагүй. Тиймээс талууд хамгийн их тэвчээр гарган, байдлыг гааруулж мэдэх ганц талт үйл ажиллагаанаас татгалзаж, байдлыг намжаахын тулд ажиллах ёстой хэмээн Хятад улс үзэж байна. Газар нутаг эзэлсэн тал нь тухайн нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж баталгаажуулах олон улсын үүргээ сайтар биелүүлэх ёстой. Олон улсын хамтын нийгэмлэгт дээд хэмжээнд анхаарал хандуулж, олон талыг хэлэлцээний ширээнд суулгаж, асуудлыг эвээр зохицуулахад үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, тасралтгүй тэлсээр байгаа оршин суугчдын цэгийн бүтээн байгуулалт нь Палестины газар нутаг, нөөц баялгийг залгиж, Палестинчуудын бие даан шийдвэр гаргах эрхийг хохироож байна. Үүний улмаар бие даасан бүрэн эрхт Палестин улсыг байгуулах нь улам л холдож байна. Тиймээс оршин суугчдын цэгийн бүтээн байгуулалтаа зогсоож, Иордан голын баруун эргийн Палестинчуудын оршин суух бүсийн хөгжилд нааштай нөхцөлөөр хангахыг Хятад улс Израилд уриалж байна гэлээ.