Алим тарьж хөрөнгөжсөн Наньгөү тосгон
2022-10-29 17:38:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Шааньши мужийн Янь-Ань хотын Гаочяо суурины Наньгөү тосгон алимаараа алдалтай юм. Тус тосгоны цаг агаар, нарны дусалт, өргөрөг, далайн түвшин зэрэг газар зүйн онцлог нь алим тарьж ургуулахад маш тохиромжтой бол 2016 онд эндэхийнхэн өндөр стандарт хангасан жимсний хүрээлэн байгуулж, тосгоны иргэддээ хувьцаа эзэмшүүлжээ. Ингэснээр иргэд ашгаа хуваалцахаас гадна хүний нутаг харь газар тэнэхгүй, өөрийн нутагтаа ажиллаж амьдрах боломжтой болжээ. 

10-р сарын 26-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Наньгөү тосгонд ажиллаж, энэ оны алимны ургацын байдалтай танилцжээ.