Украины үр тариаг гадагш тээвэрлэх санаачилгын хэрэгжилтийг түр зогсоохоо мэдэгджээ
2022-10-30 13:10:52
Share
Share this with Close
youtube WeChat

Украины зэвсэгт хүчин дайралт явуулсаар байгаа нөхцөлд “Украины үр тариаг аюулгүй тээвэрлэх санаачилга”-ын дагуу ашиглаж буй иргэний хэрэглээний хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангаж чадахгүй тул 10-р сарын 29-өөс Орос энэхүү санаачилгын хэрэгжилтийг хугацаагүйгээр түр зогсоох болсноо НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришт мэдэгдсэн болохоо ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Василий Небензя танилцуулжээ.

Түүнчлэн 10-р сарын 31-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулж, Украины нисгэгчгүй нисэх онгоц Оросын хөлөг онгоц, тэр дундаа иргэний хэрэглээний хөлөг онгоцнуудыг дайрч буйг авч хэлэлцэхийг Оросын тал шаарджээ.

Тэгвэл Оросын тал санаачилгын хэрэгжилтийг түр зогсоосонд холбогдуулж Украины Дэд бүтцийн яам 10-р сарын 29-нд мэдэгдэл гаргаж, өнгөрөгч наймдугаар сарын нэгнээс үр тариа зөөвөрлөх анхны хөлөг онгоц Украины Одесса боомтоос хөдөлснөөс  хойш Украин нэгэнт 9 сая гаруй тонн үр тариагаа экспортолсон. Үүнээс 5 сая гаруй тонныг Африк болон Азийн орнуудад хүргэсэн. НҮБ-ын Дэлхийн үр тарианы төлөвлөгөөний хүрээнд Украины 190 мянган тонн улаан буудайг өлсгөлөнгийн ирмэгт тулсан улс орнуудад хүргэсэн. Украин үргэлжлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ цаг алдалгүйгээр гадагш тээвэрлэж, дэлхийн үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулах болно гэжээ.