Байгалийн хийн нөөц ба Британичуудын зовлон
2022-10-30 14:49:42
Share
Share this with Close
youtube WeChat

Их Британийн "Mirror" буюу “Толь” сайтын мэдээлснээр, Их Британийн байгалийн хийн нөөц ердөө л 9 хоногийн эрэлт хэрэгцээг хангах боломжтой тухай "Бритиш Газ" компани 10-р сарын 28-нд анхааруулжээ.

Эх сурвалжийн дагуу, одоогийн байдлаар Герман 89 хоног, Франц 103 хоног, Голланд 123 хоногийн хэрэгцээг хангах хэмжээний хий хадгалах хүчин чадалтай байна. Үүнтэй харьцуулахад Их Британи Европтоо хамгийн бага хийн нөөцтэй орнуудын нэг болжээ. Тиймээс Йоркшир эргийн ойролцоох Хойд тэнгисийн доорх хийн агуулахаа дахин нээнэ. Ингэснээр Их Британийн байгалийн хийн агуулахын багтаамжийг 50%-иар нэмэгдүүлнэ гэж "Бритиш Газ" компани мэдэгджээ.

"Бритиш Газ" компани: Байгалийн хийн байгууламж нь "эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалах жор биш" ч "Британичууд энэ өвлийг эсэн мэнд туулахад” туслах зангилгаа арга хэмжээнүүдийн нэг болно гэжээ.