Хятад улсын үргэлжлэн нээлттэй хаалганы бодлого барина
2022-10-31 18:00:40
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 31-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, Хятад улс өөрийгөө хааж битүүлэхгүй, харин ч нээлттэй хаалганы бодлогоо тууштай барьж, улс орнуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх болно гэжээ.

Тэрээр онцлохдоо, нээлттэй байх бол Хятад улсын үндсэн бодлого мөн. ХКН-ын 20-р их хурлын тайланд өндөр түвшинд гадаадад нээлттэй байж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны чанар болон түвшинг дээшлүүлж, зах зээл болон хуулийн засаглалд суурилсан, интегралчилсан бизнес орчныг бүрдүүлэх болно гэсэн юм. Энэ нь Хятад улсын нээлттэй хөгжлийн шийдвэр зоригийг харуулж байна гэжээ.

Тэрээр, саяхан Хятад улс гадаад хөрөнгийг татахаа нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын цар хүрээг тогтвортой тэлж өргөжүүлэх тухай 15 бодлого, арга хэмжээг боловсруулсан бөгөөд 2022 оны “Гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих ажил төрлийн салбарын нэрсийн жагсаалт”-ыг нийтэлсэн нь гадаадын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, Хятад улсын нээлттэй хөгжлийн түвшинг дээшлүүлэх болно гэжээ.