Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд Лула ялалт байгуулав
2022-10-31 11:06:12
Share
Share this with Close
youtube WeChat

Бразилийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны саналын 93 хувийг тоолж дуусжээ. Бразилийн Дээд шүүхийн дүгнэлтээс үзэхэд, ерөнхийлөгчийн сонгуульд Хөдөлмөрийн намаас нэр дэвшсэн Луйс Инасио Лула да Силва ялалт байгуулсан байна.

Лула 1945 оны 10-р сард төрсөн, 1980 онд Бразилийн Хөдөлмөрийн намыг үүсгэн байгуулж, 2003 онд Бразилийн ерөнхийлөгч болж, 2010 онд улиран сонгогдож байсан Бразилийн түүхэн дэх анхны ажилчин гаралтай ерөнхийлөгч юм. 2018 оны дөрөвдүгээр сард Лула авилгын хэргээр шоронд хоригдож, 2019 оны 11-р сард суллагджээ. 2021 онд Бризилийн шүүх түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Лула 2022 оны тавдугаар сард Сан Пауло мужийн захирагчтай хамт ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно хэмээн албан ёсоор мэдэгдэж, зургаа дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ. Сонгуулийн өмнөх санал асуулгын дүнгээс харахад, Лулагийн үнэлгээ өнөөгийн ерөнхийлөгч Болсонарогаас ямагт өндөр байв. Тэрээр мөрийн хөтөлбөртөө, "Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол Бразилийн эдийн засгийг сэргээж, төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэн, үндэсний гол салбаруудын хувьчлалыг хязгаарлан, татварын шинэчлэлийг хэрэгжүүлнэ" хэмээжээ. Олон улсын бодлогын хувьд тэрээр Латин Америкийн орнуудын хамтын ажиллагааны механизмыг эрчимжүүлж, БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэн, Бразилийн гадаад дахь байр суурийг нэмэгдүүлэхээр хичээн ажиллах болно гэдгээ мөн илэрхийлж байв.