Туршилтын бүхээгийн холболт явагдаж байна
2022-11-01 10:35:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Нисгэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр, Хятадын сансрын станцын Мэн Тянь туршилтын бүхээгийг хөөргөж тойрог замд нь оруулсаны дараа буюу Бээжингийн цагаар 2022 оны 11-р сарын 1-ний 4 цаг 27 минутад сансрын станцын Тянь Хэ гол бүхээгтэй холбож эхэллээ. Бүрэн залгагдах хугацаа нь 13 цаг үргэлжлэх юм.

Хоёр бүхээг холбогдсоны дараа төлөвлөгөө ёсоор Мэн Тянь туршилтын бүхээгийг шилжүүлэн, гол бүхээг болон өмнө нь нэгэнт холбогдсон Вэнь Тянь туршилтын бүхээгтэйгээ нийлүүлэхэд “Т” хэлбэр үүсгэх бөгөөд энэ нь Хятадын сансрын станцын үндсэн загвар болох юм.