Хятад улс хэзээд хөгжиж буй орнуудын жинхэнэ найз, найдвартай түнш байх болно
2022-11-03 19:37:45
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Их Британийн төрийн бус судалгааны байгууллага "You Gov"-ийн гаргасан сүүлийн үеийн судалгааны тайланд харуулснаар, сүүлийн жилүүдэд  Африкийн орнуудын Хятадад хандах хандлага эрс дээшилсэн бөгөөд олон улсын үйл хэрэгт Хятад улс эерэг нөлөө үзүүлж байна гэж Нигери, Кени, Өмнөд Африк, Египет зэрэг орнуудаас судалгаанд оролцсон хүмүүсийн 83、63、57 хувь нь үзсэнийг өнгөрсөн оны судалгааны дүнтэй харилцуулахад 10 нэгжээр нэмэгдсэн байна.  

Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 3-нд хэлэхдээ, Африкийн орнуудын иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүн нь Хятад, Африкийн хамтын ажиллагаа нь Африкийн ард иргэдэд үр өгөөжөө хүртээсэн, мөн Африкийн ард иргэдийн чин сэтгэлийн үнэлгээг олсныг харуулж байна. Хятад, Африкийн хамтын ажиллагаа нь Хятад болон хөгжиж буй орнууд хоорондох хамтын ажиллагааны хураангуй тусгал юм. Урт хугацааны турш Хятад улс бодит үйлдлээрээ хөгжиж буй орнуудын жинхэнэ найз, найдвартай түнш гэдгээ гэрчилж ирсэн юм. Бид эдгээр орнуудтай хамтын хөгжлийг биелүүлэх болно гэжээ.