Импортын 29 жишиг бүс нэмж байгуулна
2022-11-04 10:31:16
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын хэмжээнд үндэсний импортын худалдааг дэмжих шинэлэг 29 жишиг бүс нэмж байгуулна хэмээн Худалдааны яам, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо зэрэг 8 байгууллагын хамтын зөвшилцлөөс шийдвэрлэжээ.

Худалдааны яамны Гадаад худалдааны газрын хариуцлагатан хэлэхдээ: "Импортыг идэвхтэй өргөтгөх нь Хятад улс гадагш бүрэн нээлттэй байхыг дэмжсэн чухал агуулга юм. Худалдааны яам зэрэг 8 байгууллага хамтран мэдэгдэл гаргаж, нийслэл Бээжингийн олон улсын нисэх буудлын эдийн засгийн бүс, Шанхайн Хуайхай, Шинь Тянь Ди импортын худалдааны чадавхийн бүс, Тянь Жиний эдийн засгийн технологийн нээлтийн бүс, Чүн Чингийн хоёр мөрний шинэ бүс, Гуандунгийн Шэнь Жэний өмнө далайн Шэкөу чөлөөт худалдааны бүс зэрэг үндэсний импортын худалдааг ахиулах шинэлэг 29 жишиг бүсийг нэмж байгуулна" гэжээ.

Мөн тэрбээр, "Хятад улс 13 жил дараалан дэлхийн импортын хоёр дахь том орон хэвээр байлаа. Нийт 210 улс орон болон бүс нутгууд Хятадын зах зээл рүү бараа бүтээгдэхүүн экспортолж байгаагаас 60 улс орон болон бүс нутгийн экспортын гол тавцан нь болсон байна. Энэ оны эхний хагаст дэлхийн импортод эзлэх Хятадын импортын хэмжээ 10.6 хувьд хүрэв. Маш их хэмжээний энэхүү импорт нь экспорлогч орнуудын эдийн засгийн хөгжил болон дотоодын ажил олголтыг сайжруулж, дотоодын үйлдвэрлэлийн хангалтыг баталгаажуулах хийгээд иргэдийн амьжиргааг сайжруулах талаар дорвитой дэмжлэг үзүүлсэн байна гэжээ.