Нээлттэй хөгжил ба импортын экспо
2022-11-04 21:59:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний тавдугаар экспо 2022 оны 11-р сарын 5-аас 10-ны өдөр Шанхайд зохиогдох юм. Дэлхийн хэмжээнд импортоор дагнасан үндэсний хэмжээний анхны үзэсгэлэн яармаг болсны хувьд энэхүү үзэсгэлэн нь нэгэнт олон улсын худалдан авалт, хөрөнгө оруулалтыг ахиулах, хүмүүнлэгийн солилцоо, нээлттэй хамтын ажиллагааны чухал индэр тавцан болжээ.

11-р сарын 4-ний орой, БНХАУ-ын дарга Ши Жиньпин тавдугаар экспогийн нээлтэд тавьсан видео илтгэлдээ“одоогоос таван жилийн өмнө би импортын экспо зохион байгуулахыг зарлаж байсан нь нээлттэй байдлаа тэлж, Хятадын том зах зээлийг дэлхийн том боломж болгохын төлөө байсан юм. Өдгөө импортын экспо нь Хятад улс хөгжлийн төлөв тогтоохын цонх, өндөр чансаатай нээлттэй хөгжих индэр, даян дэлхийн бараа бүтээгдэхүүнийг хуваалцах чухал индэр болсон байна”. Нээлттэй байдал бол хүн төрөлхтний соёлын дэвшлийн чухал хөдөлгүүр, дэлхийн хөгжил цэцэглэлтийн зайлшгүй туулах зам юм. Одоо даян дэлхийд урьд өмнө нь байгаагүй том өөрчлөлт хувьсал хурдацтай өрнөж, эдийн засгийн сэргэлтийн эрч сул дорой байж байна. Тиймээс бид нээлттэй байдлаар хөгжлийг дэмжиж, хамтын ажиллагааны эрч хүчийг нэгтгэн, инновацыг эрчимжүүлж, ололт амжилтыг тэгш хүртээмжтэй хуваалцан, улмаар эдийн засгийн интегралчлалыг урагшлуулж, улс орнуудын хөгжлийн нөөц боломжийг нэмэгдүүлэн, иргэд түмэнд нь улам их ач тус хүртээхийг бодолцох хэрэгтэй. Гэрэлт ирээдүй биднийг даллаж байна. Дэлхийн улс түмэнтэй хамтдаа олон талт үзлийг хамгаалан, нээлттэй үзэл ойлголтоо улам нягтруулж, хүндрэл сорилтыг хамтдаа даван туулж, сайн сайхан ирээдүйг утган авахад Хятад улс бэлэн гэжээ.

Өнгөрсөн дөрөв удаагийн экспогийн нээлтэд илтгэл тавихдаа “нээлттэй байдлыг тэлж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэхийг” Ши Жиньпин дарга уриалж байсан бол энэ удаагийн экспогийн нээлтэд тавьсан түүний илтгэлд “Нээлттэй” гэх үг бараг 100-аад удаа гарчээ.

Цар тахлын бараан сүүдэр арилаагүй бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлт хүч муутай байгаа болохоор дэлхийн улс түмэн эрхбиш эв санаа нэгтэйгээр хатуу бэрхийг хамтдаа зохицуулах шаардлагатай юм. Энэ удаагийн экспогийн нээлтэд тавьсан илтгэлдээ Ши Жиньпин “Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй” гэдэг хэлц үгээр эв санаагаа нэгтгэхийн эрч хүчийг зүйрлэсэн байна. Түүнчлэн Хятад улс улс орнуудтай хамтдаа дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулахын төлөө хичээн ажиллахад бэлэн гэдгээ тэрээр дахин нотолжээ.