Нээлттэй Хятад орон дэлхий нийттэй боломжоо хуваалцана
2022-11-07 13:52:49
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 4-ний орой Хятад улсын дарга Ши Жиньпин Шанхай хотноо болсон Хятадын Олон улсын импортын 5-р экспогийн нээлтийн ёслолд цахим хэлбэрээр оролцон илтгэл тавихдаа: “Бид нээлттэй байдлаар хөгжлийн үйл явцад тулгарсан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж, нээлттэй байдлаар хамтын ажиллагааны хүчээ нэгтгэн, нээлттэй байдлаар бүтээлч чадвараа төвлөрүүлж, нээлттэй байдлаар аз жаргалаа хуваалцана” хэмээн Хятад улс боломж завшааныг олон улсынхантай хуваалцахаа онцолсон юм. Ши Жиньпин даргын илтгэл нь урам зоригийг хөвчилж байна. Өндөр түвшинд гадаадад үргэлжлэн нээлттэй байлгаж, хамтын хөгжлийг дэмжих Хятад улсын шийдвэр зоригийг илэрхийллээ хэмээн экспод оролцож буй бизнесменүүд сэтгэгдлээ хуваалцжээ.  

Ши Жиньпин дарга илтгэлдээ, Хятадын том зах зээлийн боломж, тогтолцооны чанартай нээлттэй байдлын боломж, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг улс орнуудын талуудтай хуваалцахыг Хятад улс дэмжин ажиллана гэжээ. Энэ гурван боломж нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг хүчтэй эерэг энергиэр сэлбэлээ гэж шинжээчид үзэж байна.

Хятад улсын зах зээлийн цар хэмжээний хувьд 1.4 тэрбум хүн амаас дунд орлоготой нь 400 сая байдаг бөгөөд жил тутмын импортын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь 2.5 их наяд ам.долларт хүрч, дэлхийн хоёр дахь том бараа бүтээгдэхүүний хэрэглэгч зах зээл болж байгаа юм.
Хятад улс сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлогуудыг хэрэгжүүлж, бизнесийн таатай орчинг бүрдүүлж өгч байна.
Нээлттэй байдал хөгжил дэвшил дагуулж, хамтын ажиллагаагаар дамжин хамт хождогийг Импортын экспо бодитой харуулж байна.