Хөгжингүй орнуудыг амлалтаа биелүүлэхийг уриалав
2022-11-09 18:14:39
Share
Share this with Close
youtube WeChat

Египетийн Шарм Эль-Шейх хотноо 11-р сарын 6-нд эхэлсэн  “НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц”-д нэгдэгчдийн 27-р бага хурал энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Хоёр хоног үргэлжилсэн Удирдагчдын дээд түвшний уулзалт энэ сарын 8-нд өндөрлөв. Мөн өдөр Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, Хятадын уур амьсгалын өөрчлөлтийн ажил хариуцсан тусгай элч Ше Жэньхуа үг хэлж, хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудыг жил тутам 100 тэрбум ам.доллараар санхүүжүүлэх амлалтаа даруй биелүүлэх ёстой гэжээ.
Ше Жэньхуа хэлэхдээ, "Хятад улс тогтвортой ажил хэрэгч үйл ажиллагаагаараа уур амьсгалын өөрчлөлтийг идэвхитэй зохицуулсаар ирлээ. Саяхан болж өнгөрсөн ХКН-ын ХХ хурлаар Хятад улс цаашид мөн ногоон хөгжлийн замаар замнах шийдвэрт хүрсэн юм" гэжээ.