Америкийн хориг зах зээлийн дэгийг эвдэж байна
2022-11-09 17:06:22
Share
Share this with Close
youtube WeChat


АНУ Трампын үед гаргасан хөрөнгө оруулалтын хоригийг сунгах тухай шийдвэрт хүрсэн хэмээн эх сурвалжид мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Америкийн тал улс төрийн зорилгоор Хятадын эсрэг "цэрэг армитай холбоотой аж ахуйн нэгж" гэгч хөрөнгө оруулалтын хориг арга хэмжээ хэрэгжүүлж байгаа нь өмнөх засгийн засгийн алдаатай арга барилаа үргэлжлүүлж байгаа хэрэг. Бодит байдал, холбогдох баримтуудыг үл тоомсорлон, зах зээлийн хэвийн дэг журмыг ноцтойгоор эвдэж байна. Энэ нь Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг хохироогоод зогсохгүй Америкийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг багтаасан дэлхийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг ч хохироож байна. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна” гэжээ.
Америкийн тал хууль дээдлэх ёс, зах зээлийг хүндэтгэж, алдаагаа залруулан, дэлхийн санхүүгийн зах зээлийн дэг журам, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хохироох үйлдлээ зогсоох ёстой. Хятад улс цаашид шаардлагатай арга хэмжээ авч, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг эрс хамгаалах бөгөөд аж ахуйн нэгжүүд хуулийн дагуу өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалахыг тууштай дэмжинэ” гэж Жао Лижянь онцолжээ.