Аж үйлдвэрийн нэмүү өртөг 4 хувиар өсөв
2022-11-15 15:35:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаас 11-р сарын 15-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Улс ардын эдийн засгийн ерөнхий статистикийн хэлтсийн дарга Фу Линхүй 2022 оны 10-р сарын улс ардын эдийн засгийн байдлыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ:

1. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл үргэлжлэн нэмэгдэж, дэвшилтэт технологийн аж үйлдвэрлэлийн өсөлт түргэсэв. 1-10-р саруудад Хятад улсын жилийн орлого нь 20 сая юаниас дээших тус салбарын компаниудын нэмүү өртөг ноднингийн мөн үеэс 4 хувиар нэмэгдэн, 1-9-р сарынхтай харьцуулахад 0.1 нэгжээр түргэсэв.

2. Үйлчилгээний салбар үргэлжлэн сэргэж, орчин үеийн үйлчилгээний салбарын өсөх хандлага харьцангуй сайн байв. 1-10-р саруудад Хятад улсын үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс ноднингийн мөн үеэс 0.1 хувиар нэмэгдэж, 1-9-р саруудтай тэнцжээ.

3. Зах зээлийн борлуулалт мэдэгдхүйц удааширч, амьдралын жирийн бараа бүтээгдэхүүний борлуулалт, онлайн борлуулалт нэлээд түргэн нэмэгдэв. 1-10-р саруудад нийгмийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн борлуулалт 36 их наяд 57.5 тэрбум юаньд хүрсэн нь ноднингийн мөн үеэс 0.6 хувар нэмэгдэж, 1-9-р саруудтай харьцуулахад 0.1 нэгжээр буурсан байна.

4. Үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт тогтвортой нэмэгдэж, дэвшилтэт технологийн үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалт түргэн нэмэгдэв. 1-10-р саруудад Хятад улсын үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт 47 их наяд 145.9 тэрбум юаньд хүрсэн нь ноднингийн мөн хугацааныхаас 5.8 хувиар нэмэгдэж, 1-9-р саруудтай харьцуулахад 0.1 нэгжээр буурсан байна.

5. Бараа бүтээгдэхүүний импорт экспортын цар хүрээ тэлж, худалдааны бүтэц улам сайжрав. 1-10-р саруудад бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 34 их наяд 616.5 тэрбум юаньд хүрсэн нь ноднингийн мөн үеэс 9.5 хувиар өсөв.

6. Хөдөлмөр эрхлэлтийн чиг хандлага ерөнхийдөө тогтвортой, хот суурингийн судалгаанд хамрагдсан ажилгүйдлийн үзүүлэлт өмнөх сарынхтай тэнцсэн байна. 1-10-р саруудад Хятад улсын хот суурингийн судалгаанд бүртгэгдсэн ажилгүйдлийн үзүүлэлт дунджаар 5.6 хувь байна.

7. Оршин суугчдын хэрэглээний үнэ бага зэрэг нэмэгдэж, аж үйлдвэрийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрийн үнэ ноднингийн мөн үеэс буурав. 1-10-р саруудад Хятад улсын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс CPI ноднингийн мөн үеэс 2 хувиар дээшилжээ.

Ерөнхийд нь авч үзвэл, 10-р сард улс ардын эдийн засаг улсын дотоод гадаадын урьдчилсан таамаглалаас давсан хүчин зүйлсийн нөлөөг туулж, сэргэх хандлагаа үргэлжлэн хадгалав. Гэтэл олон улсын орчин нэн ээдрээтэй, хүндрэлтэй болж, дотоодын эдийн засгийн сэргэх ул суурь бэхжээгүй байсаар юм. Дараагийн шатанд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодлого болгож, ХКН-ын 20-р их хурлын үзэл санааг гүнзгий суралцан, тогтвортойгоор ахиц дэвшил хийх ажлын ерөнхий чиглэлийг баримталж, хөгжлийн шинэ үзэл ойлголтыг хэрэгжүүлэн, хөгжлийн шинэ төлөв байдлыг түргэтгэн бий болгож, чансаатай хөгжихийг ахиулан бодлогыг сайтар хэрэгжүүлж, цар тахлын халдварыг сэргийлж хянах болон эдийн засаг нийгмийн хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, өндөр үр бүтэмжтэйгээр ерөнхийд нь зохицуулж, үр дүнтэй эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэн, ханган нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой болгож, юмны үнийг тогтоон барьж, урьдчилсан төсөөллийг тогтвортой болгож, зах зээлийн амьжиргааны хүчийг нэмэгдүүлэн эдийн засгийн сэргэн сайжрах суурийг бэхжүүлж, нэн сайн хөгжлийн үр бүтэмжид хүрэхээр хичээн чармайх хэрэгтэй юм гэжээ.




\Уртнасан\