Ши Жиньпин чухал асуудлууд хөндөв
2022-11-15 17:12:49
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 14-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезийн Бали аралд хүрэлцэн очиж, ХКН-ын 20-р хурлаас хойших анхны гадаа дахь айлчлалаа эхлүүллээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзалт хийсэн нь энэ удаагийн айлчлалын эхний чухал алхам болов.

Уулзалтыг эхлүүлж Ши Жиньпин, “Ерөнхийлөгч тантай би Хятад Америкийн харилцааны стратегийн шинж чанартай асуудал, түүнчлэн дэлхийн болон бүс нутгийн асуудлаар урьдын адил чин үнэнчээр санал бодлоо гүн гүнзгий солилцоход бэлэн байна” гэв. Жо Байден ч хэлсэн үгэндээ, “Урьд өмнөхтэй адилаар үргэлжилсэн, нээлттэй, чин үнэнч яриа хэлцэл хийхийг би хүсэж байна” гэсэн юм.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Америкийн харилцааны одоогийн төлөв байдал нь хоёр орон, хоёр улсын ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэхгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн эрмэлзэлд ч нийцэхгүйг тэмдэглэв. Үүний зэрэгцээ Ши Жиньпин цаашдын чиглэлийг тодорхойлж, тухайлбал Хятад Америкийн харилцааг эрүүл тогтвортой хөгжлийн замд буцаан оруулахын чухлыг онцлов.

Ши Жиньпин хэлэхдээ, "Шинэ эринд Хятад Америкийн харилцаа гурван зүйлийн зарчим, тухайлбал харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтаар хожихыг баримтлах ёстой" гэж дурдав. Тэрбээр мөн, Хятад Америк хоёр тал харилцан нөгөө талынхаа дотоод гадаад бодлого хийгээд стратегийн зорилтыг зөв авч үзэж, сөргөлдөх бус харин яриа хэлцлийн, тэг нийлбэрийн бус харин хамтаар хожих харилцааны үндсэн зарчмыг тогтоох ёстой гэв.

Мөн тэрбээр, "Олон улсын харилцааны хэм хэмжээ, Хятад Америкийн хамтарсан гурван албан мэдэгдлийг журамлах нь хоёр талын зөрчил, санал зөрөлдөөнийг хяналтад байлгах, зөрчил сөргөлдөөнөөс сэргийлэхийн зангилаа, мөн Хятад Америкийн харилцааны хамгийн чухал хамгаалалт, аюулгүйн халхавч юм" гэв.


\Уртнасан\