Ши Жиньпин эв нэгдлийг уриалав
2022-11-16 14:44:42
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 15-ны өдөр Индонезийн Бали аралд эхэлсэн Их-20-ын удирдагчдын 17-р дээд хэмжээний уулзалтад Хятад улсын дарга Ши Жиньпин  “Эрин цагийн сорилтыг хамтран туулж, сайн сайхан ирээдүйг цогцлоон байгуулъя” сэдвээр илтгэл тавив.

Ши Жиньпин илтгэлдээ: "Улс орнууд хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл ойлголттой байх ёстой.

-Нэгдэлтэй бол хүч, хагарлаар асуудлыг шийдэхгүй. Бид дэлхийн бөмбөрцөг хэмээх нэг гэрт амьдарч, төрөл бүрийн эрсдэл сорилттой нүүр тулж байгаа ч хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулах ёстой.

-Улс орнууд бие биенээ харилцан хүндэтгэж, адил талаа нэгтгэн, ялгаатай талаа хадгалж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, нээлттэй дэлхийн эдийн засгийг хамтран хамгаалах ёстой. Хөрштэйгөө сөргөлдөх, ялгаварлан гадуурхах, вакумжин бүлэглэлд хуваагдахаас аль болох зайлсхийх ёстой.

-Ядуу нь улам бүр ядуурч, баян нь улам бүр баяжих нь дэлхий нийтийн хөгжил цэцэглэлийн тогвортой хөрс болж чадахгүй. Улс орнууд бүгд л сайн сайхан амьдралыг хүсэн эрмэлздэг. Оричн үежилт нь зарим улс оронд зориулагдсан тусгай онц эрх биш юм" гэжээ.