Дижитал салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна
2022-11-16 14:54:44
Share
Share this with Close
youtube WeChat

“Дижитал хөгжил болон хамтын ажиллагаа” сэдэвт элчин төлөөлөгчдийн дугуй ширээний уулзалтыг 11-р сарын 14-нд Бээжинд “онлайн+оффлайн” хэлбэрээр зохион байгуулав. "Хятад улсын нээлттэй хөгжил улам эрчимжих болно. Тиймээс Хятад улстай дижитал салбар дахь солилцоо болон хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн" гэж элчин сайд нар хэллээ.

Дижитал технологийн эрчимтэй хөгжлийг дагалдан, дижитал эдийн засаг нь дэлхийн улс орнуудын анхаарлыг татсан халуун цэг болсон юм. Саяхан нийтэлсэн “Хятадын интернетийн хөгжлийн тайлан-2022”-д дурдсанаар, Хятад улсын мэдээлэл холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалт дэлхийд манлайлж байна. 2021 онд Хятад улсын дижитал эдийн засгийн цар хэмжээ 45 их наяд 500 тэрбум юаньд хүрч, ДНБ-ний 39.8 хувийг эзлэн, дижитал эдийн засаг нь эдийн засгийн хөгжлийг тогтворжуулах үндэс суурь нь болсон байна.

Дугуй ширээний уулзалт дээр олон орны элчин төлөөлөгч болон Хятадын холбогдох салбарын албан тушаалтан, эрдэмтэн судлаачид дижитал дэд бүтэц, хөрөнгө босголт, технологи, дижитал арилжаа худалдаа зэргийг оролцуулсан олон талт засаглалын тухайд зөвшилцжээ. Энэ үеэр, дижитал салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа элчин сайд нар хэлж байлаа. 

Швейцараас Хятадад суугаа Элчин сайд Бурри Юерг:“Хятад улс том гүрэн, маш олон тооны интернет ашиглагчтай бөгөөд тус орны интернет сүлжээний тухай дүрэм тогтолцоо нь ч сайн байна. Хятад улстай дижитал салбар дахь хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийг франц хэлтэй орнууд хүсэж байна. Бид энэ талаар хамтын ажиллагааны өргөн боломжтой юм”.

Маврики улсаас Хятадад суугаа Элчин сайд Ален Вонг Йен Чеонг:“Хятад улс нийт иргэдээ баян чинээлэг болгох Хятадын онцлогтой орчин үеийн бүтээн байгуулалтад хүчээ төвлөрүүлж байна. Энэ нь Маврикийг оролцуулсан хөгжиж буй орнуудад маш сайн хөгжлийн загвар, үлгэр жишээч туршлага болж байна. Хятад улстай хөгжлийн боломжоо хуваалцахыг бид маш их хүсэж байна”.

Тунисаас Хятадад суугаа Элчин сайдын яамны түр хамаарагч Мустафа Абид хэлэхдээ "Европ, Африк болон Дундад дорнодын уулзварт орших Тунис улсын хувьд дижитал хөгжил маш чухал ач холбогдолтой. Тиймээс энэ талаар Хятад улстай гүнзгий хамтран ажиллахыг хүсэн хүлээж байна" гэжээ.

Тэрээр“Дижитал хөгжлийн салбарт франц хэлт улс орон, бүс нутгийг Хятад улстай нягт хамтран ажиллах боломжийг бид идэвхитэй судалж байна. ХКН-ын 20-р их хурлаар Хятад улсын нээлттэй хөгжил улам тэлэхээс биш хумигдахгүй гэдгийг дахин нотолсон нь ирээдүйн бидний хамтын ажиллагаанд улам олон боломж авчрах болно”.