5G+Аж үйлдвэрлэлийн интернет эрчимтэй хөгжиж байна
2022-11-21 11:17:26
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Хятадын 5G+ аж үйлдвэрийн интернетийн хурал энэ сарын 20-ны өдөр Хүбэй мужийн Үхань хотноо нээлтээ хийв. Хятад улсын “5G+Аж үйлдвэрийн интернет” нь томоохон бүтээн байгуулалтын шинэ шатанд орно хэмээн Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны хариуцлагатай хүн мэдэгдлээ.

Эх сурвалжид мэдээлснээр, Хятадын “5G+Аж үйлдвэрлэлийн интернет” бүтээлч хөгжлийн  хурдны замдаа орж, дэлхийн хамгийн том, технологийн дэвшилтэт 5G бие даасан сүлжээг байгуулсан бөгөөд 5G суурь станц 2.22 саяыг давсан нь дэлхийн нийт хэмжээний 60 гаруй хувийг эзэлж байна. Өдгөө Хятадын орон нутгийн хот суурингуудад 520 сая гаруй хэрэглэгчтэй 5G сүлжээг бүрдүүлсэн байна. Нисэх онгоц, усан онгоц, автомашин, электрон, эрчим хүч, уул уурхай зэрэг үндэсний эдийн засгийн тулгуур салбарууд "5G + Аж үйлдвэрийн интернет"-ийн шинэлэг туршлагыг хэрэгжүүлж дотооддоо нийт 4000 гаруй төсөл хэрэгжүүлж байна. 5G-г эмнэлгийн тусламж үйлчилгээ, зам тээвэр, боловсрол зэрэг салбарт түлхүү ашиглан, үүгээр дамжин хиймэл оюун ухаан, AR/VR, 8K дэлгэц зэрэг шинэ технологийн төлөвшлийг нэмэгдүүлж, шинэ ажил төрлийг эрчимтэй хөгжүүлэхэд түлхэц болгож байна.