Хөгжингүй орнууд хариуцлагаа ухамсарлах ёстой
2022-11-21 10:17:19
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвец \COP27\-д нэгдэгч талуудын 27-р бага хуралд оролцож байгаа Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, Хятадын цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч Ше Жэньхуа энэ сарын 19-ний өдөр  Хятадын төлөөлөгчдийн байранд хэвлэлийн бага хурал хийж, COP27-д онцлон дурдагдсан алдагдал болон хохирлыг зохицуулах санхүүгийн асуудлаарх Хятадын байр суурийг илэрхийллээ.

Ше Жэньхуа хэлэхдээ, "COP27-д анх удаагаа алдагдал болон хохирлыг зохицуулах санхүүгийн асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Энэ нь хөгжиж буй орнуудын анхаарч байгаа асуудалд хариу өгсөн "Асар том дэвшил юм" гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Парисын гэрээ"-нд, уур амьсгалын, алдагдлын зэрэг тусгай санд хөгжингүй орнууд санхүүгийн хувь нэмэр оруулах үүрэгтэй, харин хөгжиж буй орнууд холбогдох санхүүд сайн дураараа оролцохыг тодорхой заасан байдаг.

Хятад улс Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагаа болон "Бүс ба зам"-ын хүрээнд хөгжиж буй орнуудад цаг уурын өөрчлөлтийг даван туулахад нь тусалдаг. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт багатай үлгэр жишээ бүс байгуулах, албан тушаалтан, техникийн ажилтнуудыг мэргэжлийн сургалтад хамруулах зэрэг арга хэмжээнд оролцдог хэмээн онцоллоо.

COP27-ын хаалтыг энэ сарын 18-ны өдөр  төлөвлөж байсан ч уур амьсгал, алдагдал, хохирлын санхүүжилт зэрэг асуудлаар талуудын санал зөрөлдөөн нэгдсэн шийдвэрт хараахан хүрээгүй тул хурлын үргэлжлэх хугацааг хойшлуулсан байна.