Америк улс Хятадын үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэх ёстой
2022-11-22 16:40:46
Share
Share this with Close
youtube WeChat

Камбожид болж буй АСЕАН-ы Батлан хамгаалахын сайд нарын есдүгээр уулзалтад оролцож буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ АНУ-ын Батлан хамгаалахын сайд Лойд Остиний хүсэлтээр энэ сарын 22-нд түүнтэй хэлэлцээ хийв.

Вэй Фэнхэ хэлэхдээ: “Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Байден нар "Их 20"-ын бүлгийн удирдагчдын 17 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцээ хийж, олон чухал нийтлэг ойлголтод хүрч, Хятад Америкийн харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Хятад, Америкийн харилцааны өнөөгийн нөхцөл байдлын хариуцлагыг Хятад биш харин Америк хүлээх ёстой. Хятад улс хоёр орон болон хоёр армийн харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилдаг. Гэхдээ Америк нь Хятадын үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэх ёстой. Тайваний асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм бөгөөд Хятад Америкийн харилцааны хөндөж болохгүй анхны улаан шугам юм. Тайвань бол Хятадын Тайвань, Тайванийн асуудлыг шийдвэрлэх нь Хятадын ард түмний хувийн хэрэг юм. Гадны ямар ч хүчин хөндлөнгөөс оролцох эрхгүй. Хятадын зэвсэгт хүчинд эх орныхоо эв нэгдлийг тууштай хамгаалах ноён нуруу, итгэл зориг, хүчин чадвар бий” гэжээ.