Нефтийн үнийн хязгаар тогтоосон орнуудад газрын тос нийлүүлэхгүй
2022-11-22 15:20:58
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Оросын нефтийн үнэд хязгаарлалт тогтоосон орнуудад Орос нефть, нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхгүй, экспортын чиглэл болон үйлдвэрлэлийг бууруулах талаар дахин зохицуулалт хийнэ гэж ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Александр Новак энэ сарын 21-нд мэдэгдэв.

ТАСС агентлаг Александр Новакийн хэлсэн үгнээс иш татан тэмдэглэхдээ, Орос улс дэлхийн зах зээлд "Найдвартай эрчим хүчний нийлүүлэгч"-ийн байр сууриа үргэлжлүүлэн бататгаж, экспортоо зах зээлийг нь дэмжсэн түншүүд рүүгээ чиглүүлэхийн зэрэгцээ газрын тосны олборлолтоо бууруулж ч болох юм гэжээ. 
Эрчим хүчний салбарт үнийн дээд хязгаар тогтоох, "улстөржилт" нь зөвхөн нийлүүлэлтийн хомсдолд хүргэж, зах зээлийн үйл ажиллагааны зарчимд урьд өмнө байгаагүй хөндлөнгийн оролцоог бий болгож, салбарын нийт хөрөнгө оруулалтыг зайлшгүй бууруулахад хүргэнэ гэж Александр Новак сэрэмжлүүлсэн байна.
Их долоогийн сангийн сайд нар есдүгээр сард Оросын нефтийн үнэд дээд хязгаарыг тогтоох тохиролцоонд хүрсэн. Хэлэлцээрийн дагуу “Долоогийн бүлэг” 12-р сарын 5-наас Оросын түүхий нефтийн үнийн хязгаарлалт, ирэх оны хоёрдугаар сарын 5-наас ОХУ-ын боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний үнийн хязгаарлалт тогтоох юм.