Хятад Америкийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхийг хичээнэ
2022-11-25 11:25:32
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд Бали аралд уулзахдаа Хятад, Америкийн хүмүүнлэгийн солилцоо маш чухал бөгөөд хоёр орны олон салбарын иргэдийн солилцоог өргөжүүлэхийг дэмжих хэрэгтэй гэж нийтлэг ойлголтод хүрсэн. Хятад улс Америкийн талтай хамтаар хүмүүнэлгийн солилцоо, иргэдийн солилцоог ахиулж, хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх олон нийтийн үндэс суурийг бэхжүүлэхэд бэлэн байна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 24-ний өдөр хэлжээ.

Тухайн өдрийн хэвлэлийн бага хурал дээр, Саяхан АНУ-Хятадын олон нийтийн харилцааны нийгэмлэг, Америкийн ширээний теннисний холбоо Хятад, Америкийн “Ширээний теннисний гадаад харилцаа”-ны 50 жилийн ойд зориулсан арга хэмжээ зохион байгуулсныг бид анзаарлаа. Мөн БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Чин Ган Юта мужийн сургуулиудаар зочилж байхыг харсан. Балид болсон Хятад, АНУ-ын тэргүүн нарын уулзалтын дараа Хятад, АНУ-ын хүмүүнлэгийн солилцоонд тодорхой хэмжээний "сэргэх хандлага" гарсан уу? гэж сурвалжлагч асуусанд Мао Нин хэлэхдээ, Хятад Америкийн түүх, соёл, нийгмийн тогтолцоо, хөгжлийн зам өөр өөр боловч энэ нь хоёр ард түмний харилцан итгэлцэл, найрамдалд саад болохгүй, хоёр орны харилцааны хөгжилд ч саад болохгүй юм. Хоёр орны төрийн тэргүүн нарын Бали арлын уулзалтаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хүмүүнлэгийн солилцоо, иргэдийн хэлхээ холбоог дэмжиж, хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхээр хамтран ажиллахад Хятадын тал бэлэн байна гэжээ.