Хүний оролцоотойгоор гинжийн хэлхээний нийлүүлэлтийг сүйрүүлэх нь бүтэлгүй хэрэг
2022-11-25 18:38:19
Share
Share this with Close
youtube WeChat

"Үндэсний батлан хамгаалах зөвшөөрөлийн тухай хууль" нь Хятадын чипийн үйлдвэрүүдтэй бизнес хийхийг хориглох хууль зүйн үндэслэлгүй гэсэн Америкийн бизнес эрхлэгчдийн уриалсантай холбогдуулан, ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 25-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Америкийн аж ахуйн нэгжүүдийн дуун хоолой нь хүний оролцоотойгоор дэлхийн гинжийн хэлхээний нийлүүлэлтийг сүйрүүлж байгааг харууллаа. Энэ нь аль ч талын ашиг сонирхолд нийцэхгүй бөгөөд хүний сэтгэлийг олохгүй юм” гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд, АНУ-ын олон аж үйлдвэрийн холбоодоос бүрдсэн хамтарсан эвсэл бүлгүүд АНУ-ын Сенатын Зэвсэгт хүчний хорооны дарга Рид, Бүгд найрамдах намын ахлах гишүүн Инхоф нарт захидал илгээж, АНУ-ын "2023 оны санхүүгийн жилийн Үндэсний батлан хамгаалах зөвшөөрлийн тухай хууль"-д төрийн байгууллагуудыг Хятадын чипийн үйлдвэртэй хамтран ажиллахыг хориглосон байна. Үйлдвэрлэгчид бизнес эрхлэхэд зориулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулгад хууль эрх зүйн үндэслэл байхгүй байгаа нь гэрээлэгч болон засгийн газарт асар их дарамт учруулах болно гэжээ.