Хятадын торгоны аж үйлсийн чуулган-2022 болов
2022-11-26 15:26:44
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын торгоны аж үйлсийн чуулган-2022, Хятадын торго дурдангийн ажил төрлийн салбарын чансаатай хөгжлийн тухай 2-р чуулган 11-р сарын 25-нд Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах орны Хэчи хотод болж, гадаад дотоодын нэрт эрдэмтэн судлаач, торгоны үйлдвэрлэлийн салбарын манлайлагч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, тус салбарын хөгжил, инновац зэргийн талаар санал бодлоо солилцжээ.  

Энэ удаагийн чуулганы үеэр торгоны үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн тайлан нийтэлж, дотоодын дижитал эдийн засгийн хөгжлийн хандлага, олон улсын нэхмэл, хувцас заслын салбарын хөгжил, гадаад дотоодын нэхмэлийн салбарын ухаалаг үйлдвэрийн нөхцөл байдал, торгон хувцас заслын нэрт брэндийн соёл зэрэгт анализ хийж, Хятадын Торгоны ажил төрлийн нэгдсэн холбооны 8-р сонгуулийн удирдах зөвлөлийн ажлын тайланг нийтлэн, холбогдох шагнал урамшуулал гардуулах ёслолын арга хэмжээг зохион явуулна.