Аж үйлдвэрүүдийн ашиг орлогын бүтэц тасралтгүй сайжирчээ
2022-11-27 15:00:11
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Статистикийн үндэсний газраас өнөөдөр буюу 11-р сарын 27-нд нийтэлсэн тоо баримтын дагуу, Хятад улсын жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн  салбарын ашиг өнгөрсөн оны мөн үеэс 7.6 хувиар нэмэгдэн, тогтвортой өсөлтөө баталсан байна. Харин дотоодын цар тахлын нөхцөл байдал, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчдийн үйлдвэрээс гаргах үнэ өнгөрсөн орны мөн үеэс буурсан зэрэг хүчин зүйлийн улмаас тус салбарын аж ахуйн нэгжүүдийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 3.0 хувиар  буурчээ.

Тухайлбал 1-10-р сард жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн салбарын компаниудын ашгийн 32.2 хувийг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд эзэлж, 1, 2-р сартай харилцуулахад  7.1 нэгжээр өссөн бол цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч компаниуд нь шинэ эрчим хүчний салбарын нөлөөлөл дор ашиг нь  29.0 хувиар нэмэгджээ. Түүнчлэн төмөр зам, усны болон агаарын тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн ашиг 13.7 хувиар өсөж, автомашины хэрэглээг дэмжих бодлогын нөлөөгөөр автомашины борлуулалт ч хурдацтай өсжээ.