Хэлэлцээгээр Иран болон Америк хоорондын асуудлыг шийдэж чадахгүй гэв
2022-11-27 15:04:28
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 11-р сарын 26-нд Тегеран хотноо Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи Ираны Басиж иргэний зэвсэгт хүчний төлөөлөгчидтэй уулзах үеэр "хэлэлцээгээр Иран болон Америк хоорондын асуудлыг шийдэж чадахгүй" гэжээ. 

Иран Мэдээний телевизийн мэдээлснээр, мөн өдөр Аятолла Али Хаменеи Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийг сэргээн хэрэгжүүлэх хэлэлцээний тухай ярихдаа, хэлэлцээний явцад Америк Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ цуцлахаас татгалзсан бөгөөд Америк болон түүний холбоотон  ЕХ нь Ираны өөрийгөө хамгаалах чанартай цэргийн хүчнийг устахыг оролдож байгаа. Мөн сүүлийн үе барууны орнууд Иранд дарамт шахалт үзүүлж байгаа нь хэлэлцээ хийх явцад Ираныг буулт хийлгэх зорилготой гэжээ. 

2015 оны 7-р сард Иран Америк, Их Британи, Франц, Орос, Хятад, Герман зэрэг зургаан оронтой цөмийн гэрээ хэлэлцээр байгуулсан юм. 2018 оны 5-р сард Америк ганц талаасаа хэлэлцээрээс ухран гарч, Ираны эсрэг цуврал хориг арга хэмжээгээ сэргээсэн бол үүний дараа 2019 оны 5-р сараас хойш Иран хэлэлцээрийн зарим заалтаас алхам дараатай ухран гарсан байна. Харин 2021 оны 4-р сараас эхлэн Ираны цөмийн хэлэлцээрийн холбогдох талууд Австрийн нийслэл Вена хотод олон удаагийн хэлэлцээ хийж, Америк болон Иран хэлэлцээрийг сэргээн хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцсэн юм.