Цаг агаараас болж АНУ-ын олон мянган нислэг хойшлогджээ
2022-11-28 11:10:42
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн 24 цагийн дотор, олон улсын болон дотоодын 1056 нислэг цаг агаарын нөхцөл байдлын улмаас саатаж, 48 нислэг цуцлагдсан хэмээн АНУ-ын нислэгийг хянах төвийн тоо баримтыг үндэслэн CNN мэдээллээ.

Энэ сарын 27-ны өглөө Миссисипи голын сав газраас АНУ-ын зүүн хойд зүг рүү чиглэсэн хүчтэй салхи шуурга эхэлсэн бөгөөд аадар бороо, хар салхи  АНУ-ын төв баруун биеэс зүүн хойд болон зүүн өмнөд хэсэгт аялж буй олон сая зорчигдод нөлөөлөх төлөвтэй байна.

Зорчигчид аюулгүй байдлаа шалгуулж, бүртгүүлэхийн тулд терминалууд дээр цагаасаа эрт ирэхийг Нью-Йорк орчмын гурван томоохон нисэх онгоцны буудлууд уриалжээ.