Хятад, Монголын ГХ-ийн сайд нар уулзжээ
2022-11-28 22:28:45
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 11-р сарын 28-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батцэцэгтэй уулзжээ. 

Ван И: Хятад, Монгол бол сайн хөрш, сайн түнш юм. Сүүлийн жил хоёр орны харилцаа хөгжлийн эрчээ хадгалсаар ирсэн нь хоёр орны нийтлэг ашиг сонирхолд нийцэх төдийгүй, донсолго ихтэй дэлхий нийтэд эерэг эрч хүч сэлбэсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХКН-ын 20-р их хурлын дараахан төрийн айлчлал хийж байгаа нь хоёр талаараа өндөр түвшинд харилцан итгэлцэж, Хятад-Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцаа эрчтэй хөгжиж буйг гүйцэд тусган харуулж байна гэжээ. 

Тэрээр хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, монголын талын анхаарал хандуулж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ. 

Батцэцэг: Монгол, Хятадын хамтын ажиллагаа нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд маш чухал ач холбогдолтой. Хятад улстай хамтаар гол чухал төслийн бүтээн байгуулалтыг ахиулж, хоёр орны харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд Монголын тал бэлэн байна гэжээ.