Дэлхийн эдийн засгийн сэргэлтэд үргэлжлэн шинэ эрч хүч сэлбэх болно
2022-11-29 18:00:35
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 29-нд болсон ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч “Дэлхийн Банкны эдийн засагч асан Важира хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжил нь дэлхийн эдийн засгийн хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэх болно. Хятад улс эдийн засгийн даяарчлалын түүхэн зөв талд зогсож байгаа учраас Хятадын өндөр чанартай хөгжил нь өргөн ирээдүйтэй бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлтэд итгэл найдвар авчрах болно” гэж хэллээ. Энэ тухай ямар байр суурьтай байна?” гэсэн асуултад хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян хариулав. 

Жао Лижянь, сүүлийн 10 жилд Хятадын эдийн засгийн дундаж өсөлт 6.6 хувьтай байж ирсэн нь дэлхийн эдийн засгийн дундаж өсөлтөд 30-аас илүү хувийн үүрэг гүйцэтгэсэн болно. Өнгөрсөн онд Хятадын ДНБ дэлхийн эдийн засгийн нийт хэмжээний 18.5 хувийг эзэлсэн бөгөөд гадаад худалдаа 6.9 их наяд ам.долларт хүрч, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц, хамгийн том худалдааны гүрэн болсон юм. Өнөөгийн гадаад дотоод орчны ээдрээ будлиантай нөхцөл байдалд Хятадын эдийн засаг мөн л тогтвортой хөгжлөө хадгалж байгаа тул Хятад улс дэлхийн хөгжил цэнэглэлд эерэг хүч нэмэрлэж байна гэжээ. 

Тэрээр цааш нь хэлэхдээ, нээлттэй байдал бол хөгжлийн зайлшгүй туулах замнал учраас Хятад улс гадаадад нээлттэй байдлаа улам тэлэх болно. Бид Хятад маягийн орчин үеийн замналаар замнаж, илүү өндөр түвшний нээлттэй эдийн засгийн тогтолцоог бий болгон, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүч сэлбэх болно гэжээ.