Франц улс нүүрсний цахилгаан станцаа сэргээв
2022-11-29 14:57:10
Share
Share this with Close
youtube WeChat

Францын зүүн хойд хэсгийн Сент-Аволдын нүүрсний цахилгаан станц өчигдрөөс дахин ажиллаж эхлэв.. Францын Засгийн газар уг станцыг энэ оны гуравдугаар сард хаахаар төлөвлөж зарим ажилчдаа халсан. Гэвч Орос-Украины мөргөлдөөний улмаас эрчим хүчний хомсдолд орсон тул Франц улс нүүрсний үйлдвэрээ дахин ажиллуулна гэдгээ зургадугаар сард мэдэгдэж байв. 

Сент-Аволдын нүүрсний цахилгаан станц нь Францад үлдсэн сүүлчийн хоёр станцын нэг юм. Нүүрсний станцаа хэвийн ажиллуулахын тулд Франц 500 гаруй мянган тонн нүүрс бэлтгэх шаардлагатай. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал Францын Гранд зүүн бүсийн гуравны нэгийн айл өрхийн хэрэглээг хангах хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм.

Одоогийн байдлаар Францын цахилгаан эрчим хүчний 67 гаруй хувийг цөмийн эрчим хүч, 6.9 хувийг байгалийн хий, нүүрсний эрчим хүч нэг хүрэхгүй хувийг эзэлж байна.