Европын төв банк бодлогын хүүгээ нэмсээр байх болно гэв
2022-11-29 11:16:57
Share
Share this with Close
youtube WeChat

Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард 11-р сарын 28-ны өдөр Европын парламентад болсон мөнгөний бодлогын талаарх хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ, “Европын төв банк 12-р сард болох мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ дахин өсгөх шийдвэр гаргах төлөвтэй байгаа” гэжээ.

Лагард мөн Европын комисс болон Европын холбооны гишүүн орнуудад хандан Европын холбооны эдийн засгийн тогтвортой байдал, дижитал өөрчлөлтийг дэмжих, ЕХ-ны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс төсвийн тогтвортой бодлого хэрэгжүүлэхийг уриалав. 

Лагард хэлэхдээ, “Европын Төв банкны тооцоогоор 2022 оны 3-р улиралд евро бүсийн эдийн засаг өмнөх улиралтай харьцуулахад бага зэрэг буюу зөвхөн 0.2 хувиар өссөн байна. Өмнө нь Европын Төв банкнаас нийтэлсэн судалгааны тайланд, евро бүсийн эдийн засаг энэ оны гурав, дөрөвдүгээр улиралд уналтад орно хэмээн таамаглаж байсан” гэжээ.