Америкийн эдийн засаг унах эрсдэлтэй байна
2022-11-29 14:21:59
Share
Share this with Close
youtube WeChat

 

Америкийн банкны эдийн засагч Итан Харрис 11-р сарын 28-ны өдөр хэлэхдээ, “АНУ-ын эдийн засгийн бүх гол үзүүлэлтүүд аль хэдийн уналтад орсон, эсвэл сүүлийн саруудад ийм нөхцөл руу хөрвөж байгаа тул АНУ-ын эдийн засгийн уналт хэзээ ч тохиож магадгүй болоод байна” гэв. АНУ-ын хөдөлмөрийн зах зээл өссөөр байгааг зарим хүмүүс онцолж байгаа ч сүүлийн 12 сарын ажлын байрны өсөлт нь сөрөг үр нөлөөтэй байсан бөгөөд энэ хандлага үргэлжилбэл 2023 оны зун гэхэд ажил эрхлэлтийн өсөлт сөрөг болно гэжээ.

Данске банкны эдийн засагчид ч мөн адил байр суурь илэрхийлж, инфляцийн дарамт хэвээр байгаа учраас Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогоо чангатгаж,  улмаар 2023 оны хоёрдугаар улирлаас АНУ-ын эдийн засаг уналтад орж болзошгүй хэмээн үзэж байна.