Турк, Швед, Финландын гадаад хэргийн сайд нар уулзана
2022-11-29 11:13:29
Share
Share this with Close
youtube WeChat

Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушолу хэлэхдээ “НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Турк, Швед, Финландын гадаад хэргийн сайд нар гурван талт уулзалт хийнэ” гэжээ.

Мөн тэрбээр, “Швед, Финлянд улс НАТО-д элсэх хүсэлт ахицтай байгаа ч Швед улс илүү олон нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай байна” гэжээ.

Энэ сарын сарын 29-30-ны өдрүүдэд НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хурал Румыны нийслэл Бухарест хотноо болох юм. 

Холбогдох журмын дагуу Швед, Финлянд улс цэргийн нэгтгэл НАТО-д элсэхийн тулд тус байгууллагын гишүүн 30 орны санал нэгтэй зөвшөөрлийг авах шаардлагатай ажээ. Турк, Унгарын парламент дээрх хоёр орны НАТО-д элсэх протоколыг соёрхон батлаагүй байна.