Хятад-Европ чиглэлд галт тэрэг 500 гаруй удаа аялжээ
2023-01-28 14:53:08
Share
Share this with Close
youtube WeChat

Электрон бараа, автомашины сэлбэг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг 50 стандарт чингэлэгтээ дүүртэл тээсэн Хятад-Европ чиглэлийн галт тэрэг энэ сарын 27-нд хөдөлж Польшийн Малашевичег зорилоо. Ингэснээр энэ онд Хоргос боомтоор дамжин өнгөрсөн Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний аяллын тоо 500-гаас давж, аялсан тоо нь Хятад улсад тэргүүлж байна.

Нэгдүгээр сар гарснаас хойш Хятадад үйлдвэрлэсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, машин механикийн тоног төхөөрөмжийн төрлөө олшруулан Хоргос боомтоор Төв Ази, Европ Тивийн зах зээлд нийлүүлж байна. Энэ сарын 27-ныг хүртэлх байдлаар энэ онд Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 531 удаа аялж, 679 мянган тонн ачаа бараа тээвэрлэсэн нь ноднингийн мөн үеэс 2.11, 18.93 хувиар тус тус нэмэгджээ.

Эх сурвалжаас үзэхэд, Хятад улсын баруун зүгт нээлттэй байлгах чухал боомтын хувьд Хятад Казахстаны хил орчимд буй Хоргос боомтоор 2016 онд Хятад-Европ чиглэлийн анхны галт тэргийг нэвтрүүлснээс хойш эдүгээ аяллын маршрут нь нэмэгдэн 76 болж, 200 гаруй төрөл зүйлийн бараа бүтээгдэхүүнийг зөөвөрлөн 18 улс орны 45 хотод хүргэж байгаа тул олон улсын ложистикийн хуурайн зам тээврийн “Алтан коридор” болсон байна.



\Уртнасан\