НАТО-г Ази, Номхон далайн бүсэд нэвтрүүлэх оролдлого хийж байна
2023-02-02 23:39:27
Share
Share this with Close
youtube WeChat

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио  саяхан тус улсад айлчилж байсан НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенбергтэй хэлэлцээ хийсэн бөгөөд хамтарсан мэдэгдэл нийтэлж, Хятадын “цэргийн аюул заналхийлэл” хэмээн ихэд ухуулжээ. Кишида Фүмио хэлэхдээ, НАТО-гийн шийдвэр гаргах байгууллага буюу Хойд Атлантын зөвлөлийн хуралд Япон тогтмол оролцохыг бодолцох бөгөөд НАТО-гийн Ази Номхон далайн бүс дэх батлан хамгаалалтын хамтын ажиллагаанд оролцоно гэжээ.

АНУ-ын өдөөлтөөр НАТО нь Ази, Номхон далайн бүсэд  "НАТО-гийн Ази, Номхон далайн хувилбар" бий болгохоор санаархаж байна. Япон бол түүний хайж олсон гол түнш юм. Япон бол Ази, Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын дагалдагч бөгөөд АНУ-ын "Энэтхэг-Номхон далайн стратеги"-йг дэмждэг тул НАТО-той ойр дотно болжээ. Үүний зэрэгцээ цэрэг армийн хүчирхэг орны замаар дахин замнах зэрлэг санаатай Япон батлан хамгаалахын салбарт НАТО-той хүч нэгтгэх эрэлт шаардлагатай байгаа юм.
Өнгөрсөн оны эхээр Украины хямрал үүссэний дараа Япон нь АНУ-ын араас Украинд зэвсэг нийлүүлж, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авснаар НАТО-д "таалагджээ". Өнгөрсөн зургадугаар сард Японы Ерөнхий сайд анх удаа НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад урилгаар оролцсон нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэсэн юм.
Японы үйлдэл нь АНУ, НАТО-гийн алхааг дагаж байгаа мэт харагдаа боловч үнэндээ өөрийнхөө улс төрийн зорилготой. Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитикийн нөхцөл байдалд гүн гүнзгий өөрчлөлт гарч, АНУ нь Хятадыг "хамгийн чухал өрсөлдөгч" хэмээн буруу үнэлж буйн хирээр Япон нь “Хятадын аюул заналхийлэл” хэмээн хамгаас идэвхтэй шуугиулдаг улс болжээ.

Аюулгүй байдлын бодлогын хувьд сүүлийн нэг жилд Япон холбогдох гурван баримт бичгийн шинэ хувилбарыг баталсан бөгөөд эсэргүүцэн довтлох хүчин чадалтай болохын төлөө юм гэжээ. Энэ нь дэлхийн 2-р дайны дараа хэрэгжүүлж байсан зарчмаа цуцалсан хэрэг бөгөөд зүүн хойд Азид хурцадмал байдлыг бий болгох нь гарцаагүй хэмээн шинжээчид дүгнэжээ.

Япон цэргийн зардлаа нэмэгдүүлж, НАТО-гийн стандартад нийцүүлэн, батлан хамгаалахын зардлын ДНБ-д эзлэх хэмжээг 2 хувьд хүргэлээ хэмээн Японы хэвлэлүүд онцолжээ. Япон урт хугацааны турш эдийн засгийн уналтад орсоор хэдий ч цэргийн хүчин чадлаа харин эрчимтэй өргөжүүлж байна хэмээн дотооддоо эсэргүүцэл илэрхийлж байна. Хөрш орнууд нь ч үүнд маш сэрэмжтэй хандаж байна. Японы цэрэг армийн зардал нэмэгдэж буйд АНУ болон НАТО "баяртай" буйгаа илэрхийлжээ.

Дэлхийн 2-р дайны дараа Японы хэт барууны хүчин  "Эргэн тойронд нь ямар нэгэн асуудал үүсэх" боломжийг хүлээсээр байгаа бөгөөд үүгээр дамжин милитаризмын хуучин мөрөөдлөө сэргээхийг горьдсоор байгаа юм. Гэхдээ 21-р зуун бол Япон хөршүүдээ хүчээр түрэмгийлдэг эрин биш болжээ. Японы улстөрчид хэрэв Ази Номхон далайн бүс нутагт НАТО-г нэвтрүүлэх   юм бол тус бүсийг эмх замбараагүй байдалд оруулах болно.