Уул усан дунд орших Юй тосгон
2023-02-02 17:10:44
Share
Share this with Close
youtube WeChat

Гэ Юаньдэ энэ жил 60 настай. Залуудаа тэрбээр Хятадын зүүн нутгийн Жэжян мужийн Юй тосгонд шохойн чулууны уурхайд ажиллаж байв. Тэндэхийн шохойн хүдрийн олборлолт нь үзэсгэлэнт Юй тосгоныг бохирдуулж, нутгийн уугуул оршин суугчид уурхайн хүчир ажлаас шалтгаалсан мэргэжлийн өвчинд ээрэгдэв.

2005 онд Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга байсан Ши Жиньпин Юй тосгонд ажиллах үедээ, "Цэнгэг ус алтан эрдэнэ, цэцэгт уулс мөнгөн эрдэнэ" хэмээх уриалгаа анх дурдсан юм. Энэхүү үзэл баримтлалын дагуу Юй тосгоныхон шохойн уурхай, цементийн үйлдвэрлэлээ зогсоож, эх байгалиа хамгаалах замыг сонгосноор онгилогдсон хөрс бүхий уурхайн хүнд үлдээмж сорвигүй эдгэж аялал жуулчлалын шинэ бүс болон хувирав.

Экологийн орчноо сайжруулсан тосгоныхон жуулчдаас орлого олж эхэлжээ. Гэ Юаньдэ ч тосгондоо гэр буудал ажиллуулав. Тэрээр цаг заваараа этгээд сонин чулуу цуглуулж, засаж чимэглэн, түүгээрээ бүтээл урлаж зардаг болов. Байгаль орчин сэргэж хулс ч зөндөө ургав. Уулын хулсны болц гүйцэх цагаар Гэ Юаньдэ сүеэ ухаж, байгалийн шимийг хүртдэг болжээ.