Чаба Короштай уулзав
2023-02-02 20:20:34
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 2-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны комиссын Тамгын газрын дарга Ван И Бээжинд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы дарга Чаба Короштой уулзав.

Ван И хэлэхдээ, Хятад улс бусад оронтой хамтаар НҮБ-р төв болгосон олон улсын тогтолцоо, НҮБ-ын дүрэм тогтоол болон зарчимд суурилсан олон улсын дэг журмыг тууштай хамгаалахад бэлэн байна. Хятад улс НҮБ-д тууштай дэмжлэг үзүүлсээр байх бөгөөд НҮБ-тай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг ахиулж, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал зэрэг дэлхийн сорилтыг хамтдаа шийдвэрлэхэд бэлэн байна гэв.