Аргентиний төв банк шинэ мөнгөн дэвсгэрт тараана
2023-02-03 10:29:45
Share
Share this with Close
youtube WeChat

Аргентиний төв банкнаас 2000-тын песо хэмээх шинэ мөнгөн дэвсгэрт хэвлэхээр болсон бөгөөд шинэ цаасан мөнгөн дэвсгэрт энэ оны зургаа, долдугаар сард албан ёсоор гүйлгээнд гарах юм байна. Цаашид үргэлжлүүлэн 5000-тын песогийн мөнгөн дэвсгэрт тараах эсэх талаар Аргентиний төв банк үнэлгээ хийж байгаа хэмээн тухайн салбарын хүн хэлжээ.

2000-тын песо шинэ цаасан мөнгөн дэвсгэртийг Аргентиний анхны эмэгтэй эмч Сесилия Гриерсон хийгээд Аргентиний Эрүүл мэндийн сайд асан Рамон Карриллогийн хөрөгтэйгээр гаргах юм байна. Шинэ цаасан мөнгөн дэвсгэрт гаргах нь Аргентиний шинжлэх ухаан, анагаахын хөгжлийн түүхийг мөнхлөхийн төлөө юм гэж Аргентиний төв банк албан мэдэгдэлдээ тэмдэглэжээ.

Аргентиний Статистикийн үндэсний товчооны энэ оны нэгдүгээр сард нийтэлсэн статистикээс харахад, тус улсын 2022 оны инфляцийн нийт үзүүлэлт 94.8 хувьд хүрчээ.