Украины цэргийн зэвсэг техник рүү довтолсон гэж Орос мэдэгдэв
2023-02-03 09:56:59
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын Батлан хамгаалах яамнаас хоёрдугаар сарын 2-нд мэдэгдэхдээ, Оросын арми Купянск, Донецк болон бусад чиглэлд Украины зэвсэгт хүчин болон цэргийн техник рүү дайрсаар байгаа гэжээ. Харин Украины тал "Манай арми олон суурингийн ойролцоо Оросын армийн дайралтыг няцаасан" хэмээн мэдэгдэв.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков энэ сарын 2-ны өдөр хэлэхдээ, Оросын арми Купянск, Крыман, Донецк, Өмнөд Донецк, Запорожье, Херсон зэрэг чиглэлд Украины армийн зэвсэг техник, байлдааны хуягт машин, гаубицууд руу довтолсон байна. Лисичанск хотод Оросын арми Украины армийн пуужин харвагчид руу дайрчээ. Луганск, Харьков болон Херсон хотод Оросын арми нь Украины армийн хөөргөсөн олон тооны пуужин харвагч болон Украины нисгэгчгүй таван онгоцыг устгасан байна гэжээ.

Мөн өдөр Украины Зэвсэгт хүчний жанжин штаб байлдааны тайлан нийтэлж тэмдэглэхдээ, өнгөрсөн 24 цагийн дотор Украины зэвсэгт хүчин Донецк болон Луганскийн 14 суурингийн ойролцоо Оросын довтолгоог няцаасан. Украины пуужин болон артиллерийн ангиуд Оросын армийн нэг хяналтын цэг, гурван цугларалтын цэг болон нэг түлшний агуулах руу дайрав гэжээ. Үүнээс гадна Херсон мужид Оросын агаарын довтолгооноос хамгаалах шинэ системийг устгаснаа Украин анх удаа баталжээ.