Хятадын иргэд гадагшаа аялах хандлага нэмэгдэж байна
2023-02-09 16:04:42
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ долоо хоногоос эхлэн Хятад улс үндэсний аялал жуулчлалын компаниуд болон онлайн аялал жуулчлалын компаниудын үйл ажиллагааг сэргээж, тус улсын иргэдийг холбогдох улс орнуудад багаар аялуулах болон "онгоцны тийз + зочид буудал"-ын бизнесийг туршин сэргээсэн байна. Саяхан дээрх мэдээ гарсны дараа, Хятадын аялал жуулчлалын томоохон платформууд дээр гадагшаа багаараа аялах талаар эрж сурах нь ихээр нэмэгджээ.

Энэ удаад аялал жуулчлалын компаниудыг дотоодын иргэдэд зориулан дэлхийн 20 улс руу багаараа аялах үйлчилгээ нээхийг БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрчээ. Эдгээр оронд Тайланд, Индонез, Камбож, Мальдив, Шри-Ланка, Филиппин, Малайз, Сингапур, Лаос, Арабын нэгдсэн Эмират улс, Египет, Кени, Өмнөд Африк, Орос, Швейцарь, Унгар, Шинэ Зеланд, Фижи, Куба, Аргентин зэрэг орнууд багтсан байна.

Хятадын аялал жуулчлалын үйлчилгээний платформ Fliggy нэгдүгээр сарын 20-ны орой нийтэлсэн тоо баримтаас үзвэл, дэлхийн 33 улс орон болон бүс нутагт хаврын баярт зориулсан аялан жуулчлах захиалга өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, үүнд Тайланд, Мальдив, Шинэ Зеланд зэрэг оронд аялан жуулчлах захиалга өмнөх оны мөн үеэс 10 дахин өссөн байна.