Тусламжийг саатуулсан аливаа хоригийг эсэргүүцнэ
2023-02-10 16:30:03
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хоёрдугаар сарын 9-нд хэлэхдээ, “НҮБ одоогоор Сирийн босогчдын хяналтад байгаа бүс нутгууд руу Туркээс ачааны зургаан машинаар тусламжийн бодис зөөвөрлөсөн” гэв.  

Гутерриш хэлэхдээ, “Газар хөдлөлт нь тус бүс нутагт тохиолдсон хамгийн хүчтэй байгалийн гамшгийн нэг юм.  Амиа алдагсдын тоо нэмэгдэж, олон мянган байшин нурж, үй олон хүн хахир өвлөөр гэр оронгүй болж байгаад зүрх шимширч байна” гэлээ.

НҮБ-ын агентлагууд яаралтай арга хэмжээ авч, үнэлгээний мэргэжилтнүүдээ ажиллуулж, яаралтай тусламж, хоол хүнс, эмнэлгийн хэрэгсэл, дулаан хөнжил болон бусад материалаар хангаж байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Мартин Гриффитс энэ долоо хоногт Туркийн Газиантеп, Сирийн Алеппо, Дамаск хотуудад очиж, тэнд хэрхэн илүү сайн дэмжлэг үзүүлэх талаар судалгаа хийж байгаа хэмээн тэрээр мэдэгдэв.