Хятад улс Турк, Сирид идэвхтэй тусална
2023-02-13 20:20:49
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 13-нд хэлэхдээ, Турк, Сирид газар хөдөлсний дараа Хятад улс чадлаараа тусламж үзүүлж ирлээ. Хятадын засгийн газраас Туркт тусалсан эхний бүлэг эд материалыг хоёрдугаар сарын 11, 12-ны өдөр Истанбулд хүргэж очсон. Үүнд гамшгийн бүсэд яаралтай шаардагдсан ноосон хөгжил, хөвөн майхан зэрэг байгаа. Түүнчлэн Хятадын засгийн газраас томилсон аврах баг болон нийгмийн сайн дурын аврах хүчин нуранган доороос 20 гаруй хүнийг авраад байна. Хятад улсын тусалсан зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хэт авианы оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн шилжүүлгийн машин, эмнэлгийн ор болон бусад материалыг энэ долоо хоногт багтаан хүргэх болно. Хятад улсын засгийн газраас Сирид тусалсан анхны тусламжийн 30,000 иж бүрдэл, 20,000 ноосон хөнжил, 10,000 хөвөнтэй хувцас, 300 хөвөн майхан, амьсгалын аппарат, мэдээ алдуулагч, хүчилтөрөгчийн генератор зэрэг хүмүүнлэгийн тусламжийн эд материалыг ч яаралтай бэлтгэн хүргэж байна гэжээ.

Ван Вэньбинь цааш нь хэлэхдээ, Хятад улс хүнсний тусламжийн төслүүдийг мөн яаралтай хэрэгжүүлснээс 220 тонн улаан буудай Сирид хүргэж очих замдаа байгаа бөгөөд дахиад 3000 тонн цагаан будаа, улаан буудайг энэ сардаа багтаан тус оронд зүг тээвэрлэх болно. Хятадын Улаан загалмайн нийгэмлэгээс Сирид тусалсан эмнэлгийн хэрэгслийн эхний хэсэг Дамаск хотод хүрч, хоёр дахь ээлжийн хүмүүнлэгийн тусламж 13-ны өдөр Бээжингээс хөдөллөө. Үүнд хөвөн майхан, гэр бүлийн тусламжийн цүнх, дулааныг хадгалах пиджак болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлс, мөн гамшгийн бүсэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл багтсан бөгөөд гамшигт нэрвэгдсэн 10,000 гаруй хүнд тус дөхөм үзүүлэх боломжтой юм гэжээ.