Хятад Филиппиний эдийн засаг худалдааны загвар парк байгуулна
2023-02-14 11:25:49
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятадын Төрийн зөвлөл Хятад-Филиппиний эдийн засаг, худалдааны инновацийн хөгжлийн үлгэр жишээ парк байгуулахыг батлан зөвшөөрсөн бөгөөд парк байгуулах ерөнхий төлөвлөгөөг зарчмын хувьд зөвшөөрчээ.

Ерөнхий төлөвлөгөөнд дөрвөн талаас 16 төрлийн ажлыг дурдсан байна. Үүнд, нэмэлт нөөц бүхий худалдаа, хөрөнгө оруулалтын парк байгуулах, түүхий эд түгээх төв болон үйлдвэрлэл, боловсруулах бааз байгуулах, Хятад Филиппиний нефть байгалийн химийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төв байгуулах, амьд жигүүртний импорт, жигүүртэн шувууны мах боловсруулах бааз байгуулах, орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн парк байгуулах, паркийн дэд бүтцийн барилга байгууламж, гол төслүүд, хөрөнгө оруулалтын ажлууд зэрэг хамрагджээ.

Үйлчилгээ худалдааны шинэлэг платформыг бий болгохын тулд хил дамнасан цахим худалдааны төв, хүйтэн гинжин хэлхээний ложистикийн төв, дижитал худалдааны төв, олон улсын агаарын шугамын хангамжийн бааз байгуулах зэрэг дөрвөн зорилтыг дэвшүүлсэн байна.

Үйлчилгээний салбарт хамтын ажиллагааны шинэ өндөрлөг газар байгуулахын тулд соёл, аялал жуулчлалын салбарыг дэмжиж, боловсрол, эм эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын сургалтын үйлчилгээний ажлыг хөгжүүлэх зэрэг ажлуудыг дурджээ.