Зэвсгийн хяналтын хуулийг олон хүн эсэргүүцэж байна
2023-02-17 10:58:53
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын санал асуулгын Gallup байгууллагын хоёрдугаар сарын 15-нд гаргасан тайлангаас үзэхэд, АНУ-д иргэдийн 63 хувь нь тус улсын галт зэвсгийн хяналтын тухай хууль, бодлогод сэтгэл дундуур байгаа нь 2001 онд санал асуулга явуулж эхэлснээс хойших хамгийн өндөр түвшин байв.

Санал асуулгыг нэгдүгээр сарын 2-22-ны хооронд явуулсан юм. Энэ хугацаанд АНУ-д галт зэвсгийн хүчирхийлэл байнга гарсаар иржээ. Санал асуулгад 1011 хүн хамрагдсан байна.

Санал асуулгын дүн намуудын хагарлыг онцолж байна. Ардчилсан нам болон тус намыг дэмжигч намын бус бие даагчдын 84 хувь нь зэвсгийн хяналтын тухай хууль, бодлогод сэтгэл дундуур байгаа бол Бүгд найрамдах нам болон тус намыг дэмжигч намын бус бие даагчдын 54 хувь нь сэтгэл ханамжтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 5 нэгжээр буурсан байна.

Галт зэвсгийн хяналт сулаас АНУ-д бууны хэрэг тогтмол давтамжтай гарах болсон. "Галт зэвсгийн хүчирхийллийн архив" цахим хуудасны 15-ны өдрийн шинэчилсэн мэдээллээр, энэ он гарснаас хойш АНУ-д 72 удаагийн бууны хэргээс дор хаяж 4 хүн амиа алдаж, олон нийт руу гал нээсэн хэргийн улмаас 5340 гаруй хүн амиа алджээ.