Ашгаа хуваалцах алтан боломж нээгдлээ
2023-02-17 10:35:39
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан хөргөгчтэй 19 чингэлэгт 280 орчим тонн хүнсний ногоо ачсан Хятад-Лаос чиглэлийн олон улсын ачааны галт тэрэг Юньнань мужийн Күнминий төв өртөөнөөс хөдөллөө. Хятад-Лаос-Тайланд чиглэлийн төмөр замын тээврийн ирж очих галт тэрэг амжилттай аялж эхэлж байгаа нь энэ юм.

Хятад-Лаос-Тайланд чиглэлийн төмөр замын ачааны галт тэрэг ашиглалтад орсноор хил дамнасан тээврийн хамтын ажиллагааны арга хэлбэрийг цаашид бэхжүүлж, Хятад-Лаос-Тайланд чиглэлийн "алтан" сувгийг нээж, Хятад улс болон АСЕАН-ы орнууд хоорондын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд шинэ эрч хүч сэлбээд зогсохгүй Хятадын хөгжлийн боломжуудыг хуваалцах юм байна.

Хятад-Лаос чиглэлийн төмөр зам бол "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын үр шимийн нэг юм. Хятад-Лаос-Тайланд чиглэлийн төмөр замын ачааны галт тэрэг ашиглалтад орсноор олон орон хөгжлийн үр шимээ харилцан хуваалцах болно гэдэгт илүү их итгэл найдвар тавьж байна.