Хятадын олон улсын боловсролын үзэсгэлэн болж байна
2023-02-18 12:22:49
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 17-нд Бээжин хотноо Хятадын оюутнууд гадаадад суралцах зах зээлийн чиглүүлэгч хэмээн нэрлэгддэг Хятадын олон улсын боловсролын үзэсгэлэн нээгдэв. Хоёр хоног үргэлжлэх үзэсгэлэн нь гадаада суралцахаар төлөвлөж буй оюутан сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан олон улсын их дээд сургууль, дунд бага сургуультай нүүр тулан харилцах, зөвлөгөө авах боломж олгож байна.

Герман, Шинэ Зеланд, Канад зэрэг 20 гаруй улс орон, бүс нутгийн 200 шахам их дээд сургууль Хятадын олон улсын боловсролын үзэсгэлэнд оролцохоор хүрэлцэн иржээ. Үзэсгэлэнд Герман тэргүүтэй 14 орон “албан ёсны павильон” хэлбэрээр оролцож байна. 

Үзэсгэлэнгийн талбайд олон орны элчин сайдын яам, боловсролын хэлтэс, нэр хүндтэй их дээд сургууль, бага, дунд сургууль, мэргэжлийн коллеж, Хятад-гадаадын хамтын ажиллагааны боловсролын байгууллагууд онлайн болон оффлайн хосолсон хэлбэрээр оюутан сурагч, эцэг эхчүүдэд гадаадад суралцах үйлчилгээг үзүүлж байна. Зарим сургуулиуд газар дээр нь сургуульд элсэх ярилцлага авч байна.

Хятадын боловсролын олон улсын солилцооны нийгэмлэгээс санаачлан зохион байгуулдаг Хятадын олон улсын боловсролын үзэсгэлэн нь жилд нэг удаа намрын улиралд зохион байгуулагддаг бөгөөд Шанхай, Чэнду, Гуанжоу болон бусад газруудаар үзэсгэлэн гаргадаг бөгөөд 20 гаруй жил зохион байгуулагдаж байна.

Н.Пүрэвжав