Шольц, Ван И нар уулзав
2023-02-18 12:21:27
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2-р сарын 17-нд Германы канцлер Шольц Мюнхений аюулгүй байдлын 59-р бага хуралд оролцож буй ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны төв хорооны тамгын газрын дарга Ван И-тай уулзав.

Ван И Шольцэд Хятадын удирдагчийн чин сэтгэлийн мэндчилгээ уламжлав. Ван И хэлэхдээ, Хятад улс цар тахлын нөлөөг амжилттай даван туулж, эдийн засаг хүчтэй сэргэж байна. Хятад улс Герман болон Европын орнуудтай олон салбарын хамтын ажиллагааг бүрэн эхлүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэхийг хүсэж байна. Хоёр тал засгийн газрын шинэ шатны зөвшилцөлд идэвхтэй бэлтгэж, хоёр орны харилцааг хөгжүүлэх төлөвлөгөө гарган, Хятад, Германы хамтын ажиллагааг цаашид ч дэлхийн жишиг байлгах болно. Хятад, Герман хоёр тал олон талт үзэл, чөлөөт худалдааг хамтаар дэмжиж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хэлхээний тогтвортой байдлыг үр ашигтай хадгалах ёстой гэжээ.

Шольц хэлэхдээ, Хятад улс цар тахлыг амжилттай даван туулсанд баяртай байна, олон салбарын хамтын ажиллагаагаа аль болох хурдан сэргээж, засгийн газрын дараагийн шатны зөвлөлдөх уулзалтыг аль болох хурдан эхлүүлэхийг зөвшөөрч байна. Германы тал Хятад улстай эдийн засаг худалдааны харилцаагаа тууштай хөгжүүлж, аливаа хэлбэрийн "зайгаа барих"-ыг эсэргүүцнэ. Герман, Хятадын харилцаа, эдийн засаг худалдааны харилцан ашигтай хамтын ажиллагаа нь дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд тустай гэжээ.

Хоёр тал Украины асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна. Ван И хэлэхдээ, Хятад, Герман бол тусгаар тогтносон томоохон гүрэн бөгөөд дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, дэлхийн сорилтод хариу үйлдэл үзүүлэх нийтлэг үүрэг хариуцлага хүлээдэг. Хятад улс ямагт энх тайвны талд зогсож, энх тайван, яриа хэлэлцээг дэмжинэ, галаа эрт зогсоож, дайныг зогсоохыг дэмжсээр ирсэн. Нөхцөл байдлыг намжаахад Германы тал бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна гэжээ.

Н.Пүрэвжав