"Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын үзэл баримтлалын баримт бичиг" нийтэлнэ
2023-02-19 15:26:33
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны төв хорооны Тамгын газрын дарга Ван И 2-р сарын 18-нд ХБНГУ-ын Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцож, илтгэл тавив.

Ван И хэлэхдээ, Ши Жиньпин дарга дэлхийн ерөнхий чиг хандлагын дагуу дэлхийн хөгжлийн санаачилга болон дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлж, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн хоёр том асуудлыг шийдвэрлэхэд Хятад улс өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан юм. Одоогийн байдлаар НҮБ зэрэг 100 гаруй улс орон, олон улсын байгууллага дээрх хоёр санаачилгыг дэмжиж, 70 шахам улс орон "Дэлхийн хөгжлийн санаачилгын анд нөхдийн холбоо"-д нэгдээд байна. Хятад улс ойрын хугацаанд "Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын үзэл баримтлалын баримт бичиг"-ийг нийтэлж, дэлхийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд илүү системтэй, илүү бодитой арга зам хангах болно. Улс орнууд энэхүү санаачилгад идэвхтэй оролцохыг урьж байна гэжээ.