Хятад улс энх тайван хөгжлийн замаар амжилттай явж байна
2023-02-19 15:36:46
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны төв хорооны Тамгын газрын дарга Ван И энэ сарын 18-нд ХБНГУ-ын Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцож, илтгэл тавив.

Ван И хэлэхдээ, аюулгүй ертөнцийг цаашид бүтээн байгуулах нь Хятадын гуйвшгүй зорилго юм. Өнгөрсөн оны сүүлчээр хийсэн ХКН-ын 20 дугаар их хурлын үеэр Ши Жиньпин, шинэ эрин, шинэ аянд бидний гол үүрэг бол Хятад маягийн шинэчлэлээр дамжуулан Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг бүх талаар урагшлуулах явдал мөн гэж төв чанга мэдэгдсэн гэжээ.

Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн үеэ эргэн харахад орчин үеийн түүхэнд Хятад улс удаа дараа түрэмгийлэлд өртөж, зовлон бэрхшээлийг олонтоо туулсан тул энх тайвны үнэ цэнийг, хөгжлийн ач холбогдлыг гүнзгий ойлгодог болсон. Харин өнөөгийн нөхцөл байдалд өндөр чанартай бүтээн байгуулалтыг биелүүлж, ард түмэндээ илүү их аз жаргалтай, сайн сайхан амьдрах боломжийг олгох нь Хятадын нам засгийн тэргүүний зорилт болсон билээ. Хөгжлийн замд олон улсын амгалан тайван орчин хэрэгтэй бөгөөд улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, харицан ашигтай хамтран ажиллах ёстой. Бид энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, ялалтын үр дүнгийн далбааг үргэлж өндөрт өргөж, эрх тэгш, нээлттэй, хамтын ажиллагааны дэлхийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхийн төлөө хичээх болно.

Ирээдүйгээ бараалхаад энх тайван, хөгжил бол хойшдын чиг хандлага, ард түмний хүсэл эрмэлзэл юм. Зарим хүмүүс "Хүчирхэг орон ноёрхох ёстой" гэдэгт бат итгэдэг бөгөөд Хятад улс хүчирхэг болмогц энх тайван, хөгжихөөс татгалзана гэж үздэг. Гэвч Хятад улсын бодит байдал тийм биш, энх тайван хөгжлийн замаар явж байгаа төдийгүй маш амжилттай явж байна гэдгийг бид харуулж чадсан гэжээ.