Газар хөдөлсөн хоёр мужид эрэл хайгуулын ажил дуусаагүй
2023-02-20 10:34:51
Share
Share this with Close
youtube WeChat

Туркийн Гамшиг, онцгой байдлын үндэсний газрын дарга Юнус Сезер энэ сарын 19-ний орой хэлэхдээ, "Газар хөдөлсөн бүсэд орших Кахраманмарас, Хатай хоёр мужаас бусад найман мужид эрэн хайх, аврах ажиллагаа дууссан байна. Дараагийн алхамд нурангийг цэвэрлэх, түр хоргодох байр барих, дэд бүтцийг сэргээн босгох нь гол ажил байх болно" гэжээ.

Тэрээр, энэ сарын 6-нд Туркийн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас үндэсний хэмжээнд 40689 хүн нас барсан бөгөөд эрэл хайгуулын ажилтнууд барилгын нурангиас цогцос олсоор байгаа тул энэхүү тоо цаашид нэмэгдэнэ. Түүнчлэн өнгөрсөн 24 цагийн дотор нурангиас амьд үлдсэн хүн олоогүй. Газар хөдлөлтөд Туркийн 10 мужийн 13.5 сая хүн өртсөнөөс ихэнх нь орон гэргүй болсон байна. Туркийн Төв засгийн газар орон нутгийн захиргаа, олон улсын тусламжийн байгууллагуудтай хамтран ажиллаж, гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад нүүлгэн шилжүүлэлтийн томоохон ажиллагаа явуулж, гамшигт нэрвэгдэгсдэд зориулсан майхан, чингэлэг зэрэг түр хоргодох байр барихаар чармайж байна. Одоогийн байдлаар гамшгийн бүсэд 250 мянга шахам майхан ашиглалтад орж, 6000 гаруй чингэлэг байшин баригдаад байгаа бол дахиад 68 мянган чингэлэг байшин удахгүй ашиглалтад шилжих гэж байна. Хоёр сарын дотор 100 мянган чингэлэг байшин барих зорилт тавин ажиллаж байна" гэжээ.